images

Сүхбаатарын талбайд 8 орны эмэгтэй сагсан бөмбөгчид тоглоно

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-05-29


   Улаанбаатар хотын төв цэг Сүхбаатарын талбайд ирэх сарын 6-7-ны өдрүүдэд 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн дэлхийн "Гран-при” тэмцээн, 8-9-ний өдрүүдэд “Улаанбаатар" дэлхийн Их дуулга тэмцээн болох гэж байна. Эмэгтэйчүүдийн тэмцээнд Монгол, Австри, Украин, Хятадын шигшээ нийт найман баг өрсөлдөх бол Их дуулгад Сербийн Үб, АНУ-ын Майами, Нидерландын Амстердам, Швейцарын Лозанн хотын багууд Монголын "Улаанбаатар ММС Энержи", "Сансар", "Завхан Сайнскор" тэргүүтэй 14 баг өрсөлдөх ажээ. Эмэгтэйчүүдийн "Гран-при”-д манайхаас U23 насны шигшээ баг Б.Гэрэлмаа, Б.Энхтуул, Н.Минжирмаа, Н.Номин-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй оролцоно. Тэд “FIBA 3x3 U23 World Cup 2023” тэмцээнд амжилттай оролцож байсан туршлагатай тамирчид юм. Сонирхуулахад, Н.Гэрэлмаа Монголын Үндэсний дээд лигийн 2024 оны драфтын тэргүүн сонголтоор шигшээ багт орсон бол Н.Минжирмаа хоёр, Н.Номин-Эрдэнэ дөрөв дэх сонголтоор гарч иржээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.